Засаглал

Засаглалын дадал дүрэм, ёс зүйн хэм хэмжээ нь Эрдэнэ Ресурсийн үйл ажиллагааны тулгуур зарчим, компанийн соёлын үндэс болдог.

Эрдэнэ Ресурс нь бизнесийн үйл ажиллагаандаа ёс зүйн хэм хэмжээ, дүрэм журмыг сахин ажиллахыг эрмэлздэг. Компанийн соёл, үйл ажиллагаанд засаглалын дадал, дүрэм журмыг баримтлан ажилласнаар Компани илүү үр бүтээлтэй ажиллах боломжтой гэж бид үздэг. Иймээс ёс зүйн дүрэм журмыг баталж, захирал, ажилтан, албан тушаалтнууд тус бүрд дүрэмд тусгагдсан стандартуудыг даган мөрдөх шаардлагыг тавьдаг.

Компанийн засаглалын тогтолцоог дор тайлбарлав.

ТУЗ-ийн дэргэдэх хороодын чиг үүрэг

Төлөөлөн удирдах зөвлөл нь Эрдэнэ компанийн үйл хэрэг, удирдлагыг зүй зохистой чиглүүлэх үүрэгтэй байна. Энэхүү чиг үүргийг шууд болон Аудитын хороо, Цалин урамшууллын хороо, Компанийн засаглал ба мэдээлэл түгээх бодлогын хороо, Дотоод хяналтын хороо, Техникийн хороо зэрэг таван хороодоор дамжуулан хэрэгжүүлнэ.

Эрдэнэ компанийн удирдлагууд стратеги төлөвлөлт, бизнесийн зорилгоо боловсруулж, жилийн болон тухай бүрийн удирдлагын явцын тайлангаар дамжуулан ТУЗ-д танилцуулан, ТУЗ-аар хянуулан батлуулна. Түүнчлэн ТУЗ нь жилийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны тайлангууд, төсөв, удирдлагын төлөөллийн эрхийн мэдэгдэл, материаллаг өөрчлөлтийн мэдээллүүд, төсвөөс гадуурх материаллаг өөрчлөлт орох худалдан авалт, хувьцаа гаргалт зэргийг хянаж, батална.

Компанийн ТУЗ-ийн гишүүдийн тоо болон үйл ажиллагааны тогтвортой байдлаас үүдэн ТУЗ-д шинээр нэр дэвшин ажиллах гишүүдэд тусгайлсан хөтөлбөр, сургалт хийдэггүй. Гэвч шинээр сонгогдсон ТУЗ-ийн гишүүд нь үнэт цаасны хууль тогтоомжийн хүрээнд хүлээх үүрэг хариуцлага, гишүүдэд болон компанид тавигдах шаардлага, хязгаарлалт болон компанийн бүхий бодлого, дүрэм журмын хуулбарыг багтаасан бүрэн хэмжээний танилцуугыг хүлээн авдаг.

ТУЗ жилд дөрөв удаа, шаардлагатай тохиолдолд түүнээс олон удаа хуралдана.

Удирдлагын хараат бус байдал

Үнэт цаасны холбогдох хууль тогтоомжийн дагуу Эрдэнэ Ресурсийн ТУЗ-ийн долоон гишүүний тав нь “хараат бус гишүүн” байдаг. Хараат бус гишүүн гэж Эрдэнэ компанитай шууд болон шууд бус харилцаагүй, гагцхүү ТУЗ-ийн гишүүн болохын хувьд гишүүний хөндлөнгийн үнэлгээ, дүгнэлт хийх замаар үйл ажиллжгаанд оролцох боломжтой этгээдийг хэлнэ.

ТУЗ нь компанийн удирдлагаас хараат бус байдлаа зүй зохистойгоор хадгалах, хараат бус үнэлэлт дүгнэлтийг гаргах үүрэгтэй. Иймээс Цалин урамшууллын хороо, Аудитын хороо, Байгууллагын засаглал, мэдээлэл түгээх бодлогын хороодын бүх гишүүд хоорондоо хамааралгүй, хараат бус гишүүдээс бүрддэг.

ТУЗ-ийн дэргэдэх хороод

ТУЗ-ийн дэргэд Аудитын хороо, Цалин урамшууллын хороо, Байгууллагын засаглал, мэдээлэл түгээх бодлогын хороо, Дотоод хяналтын хороо, Техникийн хороо гэсэн таван байнгын хороо байна. ТУЗ нь бизнесийн онцгой асуудлыг шийдвэрлэх үүднээс тухай бүрт түр хороо байгуулан ажиллуулж болно.

Аудитын хороо нь бүгд хараат бус Анна Биолик, Жон Бюрн, Лэйтон Крофт нарын гурван гишүүнээс бүрдэнэ. Тус хороо нь компанийн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагналын үйл явц, компанид тулгарах үйл ажиллагааны үндсэн эрсдлийг удирдах дотоод хяналт, удирдлагын мэдээллийн систем зэрэгт хяналт шинжилгээ хийх үүрэгтэй байна. Аудитын хороо дунд хугацааны санхүүгийн нэгтгэсэн тайланг хянан баталж, санхүүгийн жилийн нэгтгэсэн тайланг хянаж, ТУЗ-өөр хэлэлцүүлэн батлуулах санал оруулахаас гадна Компанийн хөндлөнгийн аудиторын аудитын үр дүнг үнэлж, аудиторыг шинэчилнэ. Аудитын хорооны бүх гишүүн тайлан баланс, орлогын тайлан, мөнгөн урсгалын тайланг уншиж ойлгох чадвартай байна. Түүнчлэн хамгийн багадаа нэг гишүүн нь олон улсын нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмуудын дагуу хавсаргасан тодруулга бүхий санхүүгийн цогц тайланд дүн шинжилгээ хийж, тайлбарлан хөрвүүлэх чадвартай байх шаардлагатай. Уг хороо нь жилд дөрвөөс цөөнгүй удаа хуралдана.

Аудитын хорооны бодлоготой энэхүү линкээр танилцана уу.

Цалин урамшууллын хороо нь Эрдэнэ Ресурсийн гүйцэтгэх албан тушаалтнуудын ажлын гүйцэтгэл, урамшуулал зэргийг хянаж, Компанийн хувьцааны урамшууллын хѳтѳлбѳр, ирээдүйд олгогдох хувьцааны эрхийн төлөвлөгөөний зүй зохистой хэрэгжилтийг хангах чиг үүрэгтэй. Тус хороо нь гүйцэтгэх албан тушаалтнуудын урамшууллын төлөвлөгөө, нөхцөлийг хянаж, ТУЗ-өөр хэлэлцүүлэн батлуулах үүрэгтэй. Цалин урамшууллын хороо жилд хоёр удаа хуралдана.

Цалин урамшууллын хорооны бодлоготой энэхүү линкээр танилцана уу.

Байгууллагын засаглал, мэдээлэл түгээх бодлогын хороог Анна Биолик, Жон Бюрн, Лэйтон Крофт нарын гурван гишүүн бүрдүүлдэг. Тус хороо нь Дотоод мэдээлэл ашиглан арилжаанд оролцох бодлого зэрэг компанийн ил тод байдлын зарчим, зохицуулалтын шаардлагуудыг хянах үндсэн чиг үүрэгтэй. Түүнчлэн ил тод байдлын зохих систем, үйл явц, хяналтыг бүрдүүлж, мэдээ мэдээлэл, чухал баримт бичгүүдийг ил тод, нээлттэй болгохоос өмнө хянах үүрэгтэй байна.

ТУЗ-д шинэ гишүүн нэр дэвшүүлэх, гишүүдийг үнэлэх үүргийг ТУЗ хэрэгжүүлэх бөгөөд захирал бүр ТУЗ-өөр хэлэлцүүлэх асуудлыг санал болгох эрхтэй. ТУЗ-д шинэ гишүүн нэр дэвшүүлж, ТУЗ-өөр хэлэлцүүлэх эрх нь ТУЗ-ийн гишүүн бүрт нээлттэй хэдий ч ТУЗ-д нэр дэвшигчдийн чадвар, Хувьцаа эзэмшигчдийн Ээлжит хурал дээр танилцуулах нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг Байгууллагын засаглал, мэдээлэл түгээх бодлогын хороо хянана. Тус хороо нь жилд дөрвөөс доошгүй удаа хуралдана.

Дотоод хяналтын хороо нь Компанийн Хяналтын бодлогын дагуу Компанийн захирал, ажилтнууд, тэдгээртэй хамаатай гэр бүлийн гишүүд компанийн үнэт цаас арилжаалах үед зөвшөөрөл олгож, хяналт тавина.

Техникийн хороо нь уул уурхай, ашигт малтмалын олборлолтын чиглэлээр олон жилийн туршлагатай гишүүдээс бүрдэнэ. Уг хороо нь аливаа худалдан авалт, нэгдэн нийлэх үйл ажиллагаа болон бусад боломжуудыг ТУЗ-өөр хянуулан хэлэлцүүлэхийн өмнө тодорхойлж, нягтлах үүрэгтэй. Энэхүү хороо нь дээр дурдсан үйл ажиллагаа болон боломж үүссэн тухай бүрт хуралдана.

Ёс зүйн хэм хэмжээ, Бизнесийн ёс зүй

Компани, түүний бүх хамааралтай этгээд нь эрх зүйн болон бизнесийн ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллах үүрэгтэй.

Компанийн ёс зүйн хэм хэмжээ, Бизнесийн ёс зүйн бодлогыг энд дарж үзнэ үү.

Ил тод байдлын бодлого

Компанийн ТУЗ болон Удирдлага нь компанийн Ил тод байдлын бодлогод тусгасан дагуу хөрөнгө оруулагчдад нээлттэй, шударга, бүрэн мэдээлэл өгч, харилцаж ажиллана. Компанийн талаар хөрөнгө оруулагч олон нийтэд мэдээ мэдээллийг.

Шүгэл үлээгчийг хамгаалах бодлого

Компанийн батласан Шүгэл үлээгчийг хамгаалах бие даасан бодлогын хэрэгжилтэд Аудитын хороо хяналт тавьж, Байгууллагын засаглал, мэдээлэл түгээх бодлогын хороо хэрэгжилтийг ханган зохицуулна. Шүгэл үлээгчийг хамгаалах бодлого нь бүх ажилтнууд аливаа зөрчлийн аль шатанд оролцсоноос үл хамааран тухайн зөрчлийн талаар нэрээ нууцлан мэдэгдэхэд тухтай, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.

Шүгэл үлээгчийг хамгаалах бодлогыг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү. Компанитай холбогдох бол Холбоо барих хуудсанд очно уу.

Төлөөлөн удирдах зөвлөлийн гүйцэтгэл

Гүйцэтгэлийг Удирдлагын оролцоотойгоор ТУЗ нь үечилсэн байдлаар үнэлдэг бөгөөд ТУЗ-ийн тусгай хурал зарлан хуралдуулдаггүй. Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдахаас өмнө Хувьцаа эзэмшигчдэд хүргүүлэх Эрх хэмжээг төлөөлүүлэх мэдэгдэлд ТУЗ-ийн гишүүдийн цалин урамшууллын талаар ил тод мэдээлнэ.

Санал ѳгѳх бодлого

Эрдэнэ Ресурс Девелопмент Корп.-ийн Тѳлѳѳлѳн Удирдах Зѳвлѳлийн гишүүд нь сайн засаглалыг ѳндѳр түвшинд хангаснаар хѳрѳнгѳ оруулагчдын итгэлийг хадгалах, үнэ цэнийг бий болгоно гэж үздэг.

Тѳлѳѳлѳн Удирдах Зѳвлѳлийн гишүүдийг сонгох Хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр санал ѳгѳх саналын хуудсаар дамжуулан нэр дэвшиж буй гишүүний тѳлѳѳ эсвэл эсрэг санал ѳгч болно. Хурлын үеэр хурал даргалагч нь санал хураалтын дүнг нэр дэвшигч тус бүрээр танилцуулах ба, хурлын хянагч нь санал ѳгсѳн болон түдгэлзсэн тоог хянан, тэмдэглэнэ. Санал хураалтаас ѳмнѳ тѳлѳѳлѳгч болон итгэмжлэлээр дамжуулан санал ѳгсѳн хувьцаа эзэмшигчийн саналыг хурлын даргалагч нэгдсэн үр дүнг танилцуулахаас ѳмнѳ мэдээлж болно. Хурлын дараа Компани нь хурлын санал хураалтын үр дүнг танилцуулсан хэвлэлийн мэдээг гаргах үүрэгтэй.

Хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр эсвэл хурлын ѳмнѳ тѳлѳѳлѳгч болон итгэмжлэлээр санал авч, олонхийн саналаар сонгогдох нь Компанийн ТУЗ-ийн гишүүн болох үндэслэл болно. Мѳн ТУЗ-д нэр дэвшсэн гишүүний авсан саналын тоо түдгэлзсэн саналын тооноос бага бол хурлын дараа ТУЗ-ын даргад нэр дэвшихээс татгалзах саналаа хүргүүлэх үүрэгтэй. ТУЗ-ѳѳр хүлээн зѳвшѳѳрѳгдсѳнѳѳр үүргээс чѳлѳѳлѳгдѳнѳ. Энэхүү бодлогын хүрээнд нэр дэвшиж буй гишүүдийн тоо нь сонгогдох гишүүдийн тоотой тэнцүү байх үед “ѳрсѳлдѳѳнгүй санал хураалт” гэж үзнэ.

Компанийн сайн засаглалын хороо нь гишүүн үүргээсээ татгалзах саналыг ТУЗ-д танилцуулна.

Үүргээсээ чѳлѳѳлѳгдѳх хүсэлт тавьсан гишүүн нь Хороо болон ТУЗ-ын хэлэлцүүлэгт оролцохгүй байж болно. Хэлэлцүүлэгийн үеэр гишүүд үүргээс чѳлѳѳлѳгдѳх гишүүний Компанид ажилласан жил, оруулсан хувь нэмэр, чадвар, үүргээс чѳлѳѳлѳгдсѳнѳѳр Компанид учирч болох эрсдэл, Компанийн сайн засаглал, бодлого дүрэм журмуудад нѳлѳѳлѳх нѳлѳѳлѳл зэргийг хэлэлцүүлнэ.

Хорооны гаргасан зѳвлѳмжийн хүрээнд ТУЗ нь 90 хоногийн хугацаанд үр дүнг олон нийтэд танилцуулах, хэвлэлийн мэдээллээр дамжуулан мэдээлэх зэрэг арга хэмжээг авна. Хэвлэлийн мэдээлэл болон олон нийтэд танилцуулсан зѳвлѳмжийг Торонтогийн Хѳрѳнгийн Биржид хүргүүлэх үүрэгтэй. ТУЗ нь гишүүний эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан ч гишүүн тодорхой нѳхцѳл байдлаас шалтгаалан ТУЗ-д үргэлжлүүлэн ажиллах нѳхцѳл гарч болзошгүй. Мѳн ТУЗ гишүүний эрхийг түдгэлзүүлэхээс татгалзсан тохиолдолд хэвлэлийн мэдээ болон бусад зѳвлѳмжид шалтгааныг тодорхой дурдана.

Гишүүний эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан тохиолдолд Компанийн тухай хууль, Компанийн дотоод дүрэм журмын хүрээнд (i) дараагийн ээлжит хурал хүртэл орон тоог хоосон үлдээх, (ii) хувьцаа эзэмшигчдийн итгэлийг хүлээх магадлалтай гэсэн иргэнийг гишүүнээр томилох (iii) ээлжит бус хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах, хурлаар ТУЗ-ийн гишүүнийг томилох зэрэг арга хэмжээг авч болно.

ТУЗ-ийн гишүүн нь бодлого, дотоод журмын дагуу түдгэлзэх санал гаргаагүй тохиолдолд, ТУЗ нь дараагийн сонгуулиар тухайн гишүүнийг дахин санал болгохоос татгалзах эрхтэй. Эрдэнэ Ресурс Девелопмент Корп.-ийн ТУЗ-ийн гишүүд 2013 оны 4 сарын 18-нд батлан, 2017 оны 3 сарын 6-нд нэмэлт ѳѳрчлѳлт оруулав.

Урьдчилан мэдэгдэх бодлого

Урьдчилан мэдэгдэх бодлоготой эндээс танилцана уу.

Байгууллагын засаглалын хөгжил, хувьсал

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорацийн үйл ажиллагаа, нөхцөл байдал хувьсан өөрчлөгдөхийн хэрээр дээр дурдсан байгууллагын засаглалын арга барилууд даган өөрчлөгдөх боломжтой. ТУЗ нь байгууллагын засаглалтай холбоотой асуудалд анхаарал хандуулан, үүрэг хариуцлагаа үр нөлөөтэй ханган хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээ, хяналтын механизм, тогтолцоог бий болгон төлөвшүүлэхийг эрмэлзэн ажиллана. Компанийн одоогийн байгууллагын засаглалын арга барил Торонтогийн Хөрөнгийн Биржийн байгууллагын засаглалын арга барилын удирдамжид дүйцүүлэн ажиллахад анхаарч буй бөгөөд Компани өргөжин, томрох хэрээр дээр дурдсан удирдамжийг бүрэн мөрдөн ажиллахад хүчин чармайлт гаргах болно.

Эрдэнэ Ресурсийн бизнесийн үйл ажиллагаа

Компанийн бүтэц, зохион байгуулалтын баримттай энд дарж танилцана уу.

Корпорацийн “Албан Хэлцэл, Гүйлгээ, Ажил Хэрэгт Мѳрдѳгдѳх Ерѳнхий Журам”-тай энд дарж танилцана уу.


© 2019 Erdene Resource Development Corp.
All rights reserved.
Website by Adnet