Эрдэнэ-Текийн хамтын ажиллагаа

  • Товч танилцуулга

    Эрдэнэ нь Монгол орны баруун өмнөд хэсэг дэх хэтийн төлөвт Төв Азийн Ороген бүслүүрт үнэт болон полиметаллын эрэл хайгуул хийх, түүнийг санхүүжүүлэх зорилгоор 2013 оны 4 дүгээр сард Канадын уул уурхайн тэргүүлэгч компани болох Тек Ресурс Лимитед (“Тек”) компанитай гэрээ байгуулсан билээ.

    Тус гэрээний дагуу Тек нь 3 сая долларын хөрөнгө оруулалт хийж дуусах хүртлээ Эрдэнийн хувьцааг тухайн үеийн зах зээлийн ханш дээр 10%-н нэмэгдэл тооцсон үнээр худалдан авах опцион эрхтэй. Тек 2017 оны 9-р сарын байдлаар нийт 3 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд байна. Цаашид тодорхой нөхцөлүүд дээр үндэслэн худалдан авалтын боломжуудыг үнэлэн тодорхой төслүүдийг худалдан авах, хөгжүүлэх чиглэлээр гэрээ байгуулан хамтран ажиллах боломжтой.

    Олон жилийн эрэл хайгуулын энэ хөтөлбөр нь Эдрэнгийн нуруунд порфир болон порфиртой холбоотой хүдэржилтийг илрүүлэх зорилготой бөгөөд энэ ажил нь анх эхэлснээсээ хойш одоог хүртэл хийгдсээр байна. Тус ажлын үр дүнд 2 компани ирээдүйд хамтран эзэмшиж болох, мөн хайгуулын ажилд хэрэгцээтэй томоохон хэмжээний хайгуулын мэдээллийн санг бий болгосон. Хамтын ажиллагааны хүрээнд 2015 оноос Монгол Улсын баруун өмнөд хэсэгт байрлах хоёр тусгай зөвшөөрлийн талбайг эзэмших болсон. Эдгээр тусгай зөвшөөрлийн талбай нь хайгуулын тусгай зөвшөөрөлд олгогддог 12 жилийн хугацааныхаа хоёр дахь жилд явж байна. 2016 оны хайгуулын ажлын хөтөлбөрт гадаргын геохимийн дээжлэлт, геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил, хиймэл дагуулын судалгаа, шинжилгээ зэрэг ажлууд багтсан.

    2017 оны хээрийн ажил нь нарийвчилсан урсгал сарнилын хүрээн дээжлэлтээс бүрдэнэ. Энэ ажлыг 2016 онд хийгдсэн Монгол орны баруун өмнөд хэсэгт байх Эдрэнгийн Нурууг бүхэлд нь хамарсан цогц урсгал сарнилын хүрээн дээжлэлтийн үр дүнд тулгуурлан хийсэн. Мөн онд гүйцэтгэсэн ажлын хоёрдугаар шатанд урсгал сарнилын хүрээ, АСТЕР (ASTER) аномальд талбайн ажиглалт хийн, өмнө нь тогтоогдсон хэтийн төлөв бүхий бүсүүдэд нэмэлт ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

    Энэ хамтын ажиллагаа нь Эрдэнийн Баян Хөндий, Алтан Нар, Алтан Сум, Улаан, Хөвийн Хар, Зуун Мод төслүүдэд хамаарахгүй болно.

  • ТАЙЛАН

  • зураглал

  • ЗУРАГЛАЛ

Цахим мэдээнд бүртгүүлэх

Та ѳѳрийн имэйл хаягийг бүртгүүлснээр манай байгууллагын хэвлэлийн мэдээ, улирал ба жилийн тайлангууд, илтгэлүүд, мѳн бусад компанитай холбоотой мэдээллүүд танд автоматаар хүргэгдэхэд татгалзах зүйлгүй хэмээн мэдүүлсэнд тооцно. Та дээрх мэдээллүүдийг автоматаар хүлээн авахаас татгалзах боломжтой