Эрдэнэ Ресурс нь Баянхөндий төслийн зээлийн санхүүжилтийг стратегийн түншээс татан төвлөрүүлнэ

 

Хэвлэлийн мэдээ Видео үзэх

Erdene Secures Debt Financing for Bayan Khundii Gold Project

Next: Компанийн танилцуулга татах

Өндөр агуулга бүхий Хөндий Эрдсийн Дүүргийг хөгжүүлэх нь 

Эрдэнэсийг нээж – өгөөжийг түгээе

Танилцуулга татах Видео үзэх

High Grade, High Return Canadian Gold Developer Focused on Mongolia

Next: Хөндий Эрдсийн Дүүрэг

Хөндий Эрдсийн Дүүрэг дэхь эпитермаль алтны нээлтүүд

 

Дэлгэрэнгүй

Interactive Map of the Khundii Minerals District.

Next: Баян Хөндий Төсөл

Нарийвчилсан ТЭЗҮ хийгдсэн өндөр агуулга бүхий илээр олборлох боломжтой орд 

 

Дэлгэрэнгүй

High Margin, Low-Cost Mine with Meaningful Upside

Next: Шинэ мэдээ

Бидэнтэй нэгдэх

  • Хөгжлийн стратеги

    Эрдэнэ Ресурс нь дэлхийн томоохон алт болон алт-зэсийн ордуудыг агуулдаг Төв Азийн Орогенийн Бүсийн хайгуул хязгаарлагдмал хийгдсэн бүсэд хайгуулын үйл ажиллагаа эрхэлдэг. Бид 170 км2 хамарсан Хөндий Алтны Дүүрэгт алт, үнэт металлын ордуудыг шинээр нээсэн.

    Бидний стратеги хоёр зорилт нь Баянхөндий алтны төслийг хөгжүүлж, олборлолтыг эхлүүлэх болон Хөндий алтны дүүрэгт өндөр агуулга бүхий алтны нөөцийг тодорхойлоход чиглэнэ. 

    Бидний нээлтүүд

    Эрдэнэ Ресурс Баянхөндий, Алтан Нар хэмээх хоёр алтны үндсэн ордуудыг нээн илрүүлсэн бөгөөд Хар Морь, Улаан, Алтан Сум зэрэг хэтийн төлөв бүхий талбайг Хөндий алтны дүүрэгт илрүүлэн судалж байна.

    Өнгөрсөн арван жилийн хугацаанд Эрдэнэ Ресурс нь энэхүү бүс нутагт хамгийн том хувийн мэдээллийн санг боловсруулж, системчилсэн хайгуулын хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд алтны дүүргийг нээн илрүүлж, хайгуулын ажлыг идэвхтэй үргэлжлүүлсээр ирлээ.

  • Хөндий Эрдсийн Дүүргийг хөгжүүлэх суурь төсөл

    Баянхөндий нь өндөр агуулга бүхий (4.0 г/т) илээр олборлох боломжтой алтны орд бѳгѳѳд жилд 74,200 унц алтыг уламжлалт аргаар үйлдвэрлэхээр тѳлѳвлѳж байна. 2025 онд анхны олборлолтыг эхлүүлэхээр төлөвлөсөн.

    Баянхөндий төслийн олборлолтын стратеги

    2023 онд ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулсан бөгөөд алтны үнийг $1,800 ам.доллараар тооцоолж,  татварын дараах өнөөгийн үнэ цэн (5% хорогдуулалт бүхий) 170 сая ам.доллар, дотоод өгөөжийн түвшин 35% болон хөрөнгө оруулалтыг нөхөх хугацааг 2 гаруй жил байхаар тооцоолсон. Алтны үнийг $2,000 ам.доллараар тооцоолоход татварын дараах өнөөгийн үнэ цэн болон дотоод өгөөжийн түвшин тус бүр 223 сая ам.доллар болон 42% байна.

     

  • Эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх

    Баянхөндий Алтны Төсөл нь Монгол Улсын засгийн газарт 60 гаруй сая кан.долларын татвар болон АМНАТ орлого бүрдүүлж, төслийн талбайд 300 гаруй шинэ ажлын байрыг бий болгоно.

    Эрдэнэ Ресурс нь Монголын Хөрөнгийн Биржид хувьцаагаа давхар бүртгүүлсэн анхны компани ба нийт 6000 гаруй Монгол хувьцаа эзэмшигчидтэй. Бид ил тод, хариуцлагатай хамтын оролцооны хүрээнд бүх оролцогч талуудад үнэ цэнийг бий болгохоор ажилладаг.

    Байгаль орчныг хамгаалах

    Бид байгаль орчны эрсдэлийг системтэй, идэвхтэй удирдах тогтвортой хөгжлийн бодлого баримталдаг. Эрдэнэ Ресурс нь усны хэрэглээний 85%-ийг дахин боловсруулж, уурхай үйлдвэрийн хог хаягдлыг хуурай овоолгын нэгдсэн байгууламжид хадгалан, байгаль орчны нөлөөллийг бууруулахаар төлөвлөсөн.

Publicly Available Reports

  • Орон нутагт уул уурхайгаас үнэ цэнийг бий болгох

    Бритиш Колумбын Их Сургууль нь Баянхөндий алтны төсөлд үндэслэн, орон нутгийн оролцогч талуудтай хамтран ажиллах, орон нутгийг хөгжүүлэх болон үр өгөөжийг нэмэгдүүлж, хамтын үнэ цэнийг бий болгох тухай судалгаа хийсэн.

  • Байгаль орчны нөлөөллийг хэрхэн бууруулах

    Бид Монгол Улсад нарны эрчим хүч ашиглах анхны уул уурхайн компани болох бөгөөд байгаль орчны нөлөөллийг бууруулах хаягдлын нэгдсэн байгууламж (IWF) -ийг төлөвлөсөн.

  • Баянхөндий Алтны Төслийн Нарийвчилсан ТЭЗҮ

    Баянхөндий Алтны Төслийн нарийвчилсан ТЭЗҮ нь Баянхөндий төслийн техникийн болон эдийн засгийн үр өгөөжийг судалсан. Судалгааг Монгол Улс болон олон улсын хараат бус техникийн компаниуд хамтран NI 43-101 эрдсийн нөөцийн тайлагналын стандартын дагуу боловсруулсан.

Цахим мэдээнд бүртгүүлэх

Та ѳѳрийн имэйл хаягийг бүртгүүлснээр манай байгууллагын хэвлэлийн мэдээ, улирал ба жилийн тайлангууд, илтгэлүүд, мѳн бусад компанитай холбоотой мэдээллүүд танд автоматаар хүргэгдэхэд татгалзах зүйлгүй хэмээн мэдүүлсэнд тооцно. Та дээрх мэдээллүүдийг автоматаар хүлээн авахаас татгалзах боломжтой