Хѳндий Алтны Дүүрэг

  • Товч танилцуулга

    Эрдэнийн илрүүлсэн алтны шинэ дүүрэг

    Эрдэнэ Ресурсийн тѳслүүд нь Тѳв Азийн Орогены бүслүүрийн (зурагтай танилцана уу) зүүн хэсэгт байрладаг. Энэхүү бүслүүр нь Кумтор (14 сая унц алтны нѳѳц), Алмалик (25 сая унц алтны нѳѳц), Мурунтау (140 сая унц алтны нѳѳц) болон Оюу Толгой (62 сая унц алтны нѳѳц) зэрэг алт, алт-зэсийн хэд хэдэн том ордуудыг агуулдаг. Бүслүүр дэх ороген, порфир, эпитермаль ордууд нь ихэвчлэн Палеозойн нумын структурын орчинтой уялдахын зэрэгцээ томоохон металлоген ба тектоник үйл явцаас үүдэлтэй байдаг. Эдгээр ордууд нь галт уул-плутоник идэвхжилтийн тѳвд трансформ хагарлаас үүдэн хэсэгчлэн тохиолддог бѳгѳѳд энэ нь зүүн суналын гулсалтын субдукцийн үйл явцад үүссэн мантийн тархацтай уялдан бүс нутгийн хагарлаас салаалан үүссэн. Бүслүүрийн дагуу зүүн хойд хувирлын структурууд нь алт, зэсийн ордын гарал үүсэлд чухал ач холбогдолтойг харуулж байна.

    Ѳнгѳрсѳн 10 жилийн хугацаанд Эрдэнэ Ресурс нь Монгол Улсын баруун ѳмнѳд хэсэгт хэд хэдэн орд нээсэн тэргүүлэгч хайгуулын компани юм. Компани нь хайгуулын ажлын хүрээнд томоохон ордуудын голлох шинж чанаруудыг судалснаас гадна дээр танилцуулсан Монгол Улс дахь Плалеозойн нумын террейний үнэлгээг хийсэн. Үүний үр дүнд бид геологийн болон структурын орчинд үндэслэн 400 км үргэлжлэх Эдрэнгийн террейнд тѳвлѳрѳн ажилласан. Эдрэнгийн террейний зүүн хэсэгт хийсэн хайгуулын хѳтѳлбѳрѳѳр ѳндѳр хэтийн тѳлѳв бүхий зорилтот талбайнуудыг тодорхойлсон. Ѳнѳѳг хүртэл хамгийн ѳндѳр ач холбогдол бүхий гурван талбайд тѳвлѳрѳн ажилаж Хѳндий Дүүрэгт гурван ашигт малтмалын ордыг тодорхойлсон. Үүнд: Алтан Нар (АН) алт-полиметаллын орд, Баян Хѳндий (БХ) алт мѳнгѳний орд болон Алтан Сум, Хар Морь Хѳвийн Хар, Оюут Хѳндий зэрэг алт, зэсийн хэд хэдэн илрэлийг нээн илрүүлсэн. Баян Хѳндийгѳѳс зүүн зүгт 35 км-т молибден-зэс порфирын Зуун Мод ордыг нээсэн. Хѳндий Дүүрэгт бүс нутгийн структурын трендтэй холбоотой эрдэсжилтийн систем, порфирын зэс, зэс-молибден, дундаж сульфиджилт, ѳндѳр сульфиджилт, бага сульфиджилт бүхий нумын бүрэн спектр багтаж байна. 

    Эрдэнэ Ресурсийн хайгуулын хѳтѳлбѳрийн үр дүнд тулгуурлан Хѳндий Дүүрэгт алт, зэсийн шинэ нээлтүүдийг хийх боломжтой гэж үзэн, системчилсэн хайгуул болон тѳсѳл хѳгжүүлэлтийн үйл ажиллагааг дээрх эрдэсжсэн дүүрэгт үргэлжлүүлэх болно.

    Петер Далтон (Peter Dalton) нь Компанийн Ерѳнхий геологич (Nova Scotia) бөгөөд NI 43-101-т заасан мэргэшсэн этгээд ба техникийн мэдээллийг Эрдэнэ Ресурсийн ѳмнѳѳс хянан баталгаажуулсан болно.

  • Тайлан

    2019-02-04
    NI 43-101 Хѳндий Алтны Тѳслийн Анхан Шатны Эдийн Засгийн Тооцооллын Техникийн Тайлан

    2019-12-04
    Хѳндий Алтны Тѳслийн NI 43-101 Техникийн Тайлан

  • Зураглал

Цахим мэдээнд бүртгүүлэх

Та ѳѳрийн имэйл хаягийг бүртгүүлснээр манай байгууллагын хэвлэлийн мэдээ, улирал ба жилийн тайлангууд, илтгэлүүд, мѳн бусад компанитай холбоотой мэдээллүүд танд автоматаар хүргэгдэхэд татгалзах зүйлгүй хэмээн мэдүүлсэнд тооцно. Та дээрх мэдээллүүдийг автоматаар хүлээн авахаас татгалзах боломжтой