Төлөөлөн Удирдах Зөвлөл

Эрдэнэ Ресурсийн Тѳлѳѳлѳн Удирдах Зѳвлѳл (“ТУЗ”)-ийн гишүүд нь уул уурхай болон санхүүгийн салбарт олон жилийн турш ажилласан, туршлагатай удирдах албан тушаалтнуудаас бүрддэг. 

ТУЗ нь долоон гишүүнээс бүрддэг бѳгѳѳд  Үнэт цаасны тухай хууль тогтоомжийн шаардлагын дагуу зургаан гишүүн нь хараат бус гишүүд юм. Хараат бус гишүүд нь компанитай шууд болон шууд бус харилцаагүй, хараат бус санал, дүгнэлт гаргах үүрэг хүлээнэ. 

Петер K.Акерли, Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүн

Петер K.Акерли

Петер К.Акерли Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорацийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд 2003 оны 3 дугаар сараас Компанийн (ТХБ-д бүртгэлтэй) Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна.

Петер Акерли нь ашигт малтмалын хайгуул, компанийн санхүүжилт, төсөл хөгжүүлэлт болон хөрөнгийн биржид бүртгэлтэй ашигт малтмалын компаниудыг удирдах чиглэлээр 25 гаруй жил ажилласан туршлагатай. Петер Акерли нь геологич бөгөөд ажил мэргэжлийнхээ он жилүүдийн ихэнхэд нь Хойд, Өмнөд Америк, Ази тивийн орнуудад ажилласан ба тэр дундаа сүүлийн 20 гаруй жил Монгол Улсад голлон ажиллаж байна. Акерли нь Халифакс дахь Сэнт Мэригийн их сургууль (“Saint Mary’s University”)-ийг геологич мэргэжлээр (BSc) бакалаврын зэрэгтэй дүүргэсэн (1988). Түүнчлэн Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Мориен Ресурзис Корпораци (“Morien Resources Corp”)-ийн ТУЗ-ийн дарга, Барисан Гуолд Корпораци (“Barisan Gold Corp”)-ийн ТУЗ-ийн гишүүн юм.

Тэрээр Компанийн ТУЗ-ийн Хяналтын болон Техникийн хороодын гишүүн юм.

Др. Анна Биолик, ТУЗ-ийн гишүүн

Др. Анна Биолик

Др. Биолик төр ба хувийн хэвшлийн салбарт 30 гаруй жил ажиллаж буй туршлагатай, Төв Азийн бизнес, дипломат харилцааны чиглэлээр мэргэшсэн Канадын тэргүүлэгч мэргэжилтнүүдийн нэг юм. Тэрбээр 2010-2012 онд Канадын Гадаад хэрэг, Олон улсын худалдааны яамны Номхон далайн бүс хариуцсан Захирлаар ажиллаж байгаад 2012 онд төрийн албанаас чөлөөлөгдсөн. Др.Биолик 2014 оноос бие даасан зөвлөхөөр ажиллаж, дэлхийн бизнес стратеги, худалдааны дипломат харилцааны чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Аллам Эдвайзори Групп (“Allam Advisory Group”)-ын Дэд Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирлын албыг хаших болсон байна. Тэрбээр Канадаас Монгол Улсад суусан анхны Элчин сайд бөгөөд 2008 онд Канадын бүрэн эрхт элчин сайдын яамыг байгуулж байв. Др.Биолик өмнө нь Канад улсаас Казахстан, Киргизстан болон Таджикстан улсад суух Элчин сайдаар, Оросын Холбооны улсын Санкт Петербург хотноо суух Ерөнхий консулаар тус тус томилогдон ажиллаж байсан. Түүнчлэн тэрбээр олон улсын харилцаа, парламентын асуудлаар Канадын Амбан захирагчийн Ахлах Зөвлөх, Канадын шууданд Европыг хариуцсан маркетингийн менежер, Инвестмент Партнершипс Канад (“Investment Partnerships Canada”)-д Ахлах менежер, Олон улсын бизнес хөгжүүлэх төвд Захирал зэрэг албан тушаалыг хашиж байв. Хөгжиж буй зах зээл дэх Канадын компаниудтай ойр хамтран ажиллаж байсан, олон улсын худалдааны чиглэлээр өндөр туршлагатай Др.Биолик нь одоогоор БК, Виктория дахь Роял Роудс их сургууль (Royal Roads University)-ийн Хөтөлбөр, судалгааны зөвлөлийн бие даасан гишүүн, Хойд Америк-Монголын бизнесийн зөвлөлийн Канадын зөвлөлийн даргаар ажиллаж байна. Мөн Канадын Төрийн захиргааны хүрээлэнгийн гишүүн Др. Биолик Монтреалын их сургууль (“University of Montreal”)-д докторын (Ph.D) зэрэг хамгаалсан бөгөөд Англи, Франц, Орос, Польш хэлтэй.

Жон П.Бюрн, ТУЗ-ийн гишүүн

Жон П.Бюрн

Жон Бюрн 2004 оны 8 дугаар сараас ТУЗ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж байна. Тэрбээр 1997 оноос хойш Канада Эксплорэйшн Лимитедийн Петролиум Корпораци (“Canada Exploration Limited”, “Petroleum Corporation”)-ийн (Петрекс) Ерөнхийлөгчийн албыг хашиж буй бөгөөд хөрөнгө оруулалтын банк, байгууллагын санхүүгийн чиглэлээр 30 гаруй жил ажилласан туршлагатай. Жон Бюрн Петрексийн туслалцаатай байгуулагдаж, санхүүжсэн Энерплас Энержи сервизес Лтд. Компани (“Enerplus Energy Services Ltd”)-ийн Дэд Захирлаар (1986-2000) ажиллаж байснаас гадна Левеск Бюбин Жеоффрион Инк. (“Levesque Beaubien Geoffrion Inc”) (одоогийн Үндэсний Санхүүгийн банк), А.Е Амис энд Компани (“A.E Ames & Company”) / Доминион Секюритиз Амис (“Dominion Securities Ames”) болон Дэ Фөрст Бостон Корпораци (“The First Boston Corporation”) зэрэг байгууллагад удирдах албан тушаал хашиж байсан. Тэрбээр МакГилл Их сургууль (“McGill University”)-ийг Бакалаврын (B.A) зэрэгтэй, Торонтогийн Их сургууль (“University of Toronto”)-ийн Хуулийн сургуулийг эрхзүйн бакалавр (LL.B) зэрэгтэй тус тус дүүргэсэн, Итгэмжлэгдсэн Санхүүгийн Шинжээч (CFA) юм.

Мөн тэрээр Компанийн Аудит, Засаглал, Ил тод байдлын бодлогын хороодын гишүүн юм.

Т.Лэйтон Крофт, ТУЗ-ийн дарга

Т.Лэйтон Крофт

Лэйтон Крофт 2015 оны 6 дугаар сард ТУЗ-ийн гишүүнээр томилогдон, 2019 оны 6 дугаар сард Эрдэнэ Ресурсийн ТУЗ-ийн даргаар томилогдсон. Тэрээр ашигт малтмалын салбарын удирдах албан тушаалд 25 гаруй жил ажилласан ба Монгол Улсад урт хугацаагаар ажиллаж байсан туршлагатай. Крофт нь 2017 оноос хойш АНУ-д цэнэг хураагуурын металл болон алтны хайгуулын үйл ажиллагаа эрхэлдэг Канадын Панконтинентал Гоулд Корпораци (“Pancontinental Gold Corporation”)-ийн (TSXV: PUC) Ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал ба ТУЗ-ийн гишүүний албан тушаалыг хашиж байна. Тэрээр Монгол Улсад Азийн сангийн суурин төлөөлөгч, Оюу толгойн тэргүүн Дэд Ерөнхийлөгч, Пийбоди Энержи (“Peabody Energy”) компанийн Дэд ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байсан. Лэйтон Крофт нь Монголын Бизнесийн зөвлөлийн үүсгэн байгуулагчдын нэг, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн хүндэт гишүүн юм. Одоогоор АНУ-д ажиллаж байгаа тэрээр АНУ, Канад, Монгол, Хонконг, Сингапур, Өмнөд Солонгос, Индонези, Гвиней улсуудад ажиллаж амьдарч байсан. Рио Тинто (“Rio Tinto”), Айвенхоу Майнз (“Ivanhoe Mines”), Дюк Энержи (“Duke Energy”), Атриум Хэалт (“Atrium Health”) зэрэг байгууллагад ажиллаж байсан туршлагатай. Лэйтон Крофт нь Чапел Хилл дахь Хойд Кэролинагийн их сургууль (“University of North Carolina”), Вермонт дахь Олон улсын сургууль, Массачуссетс дахь Тафтс их сургууль (“Tufts University”)-ийн Хууль, Дипломат харилцааны Флетчер сургуулийг тус тус дүүргэсэн байна.

Тэрээр аудит болон байгууллагын засаглал, мэдээлэл түгээх бодлогын хорооны гишүүн юм.  

Кеннет В.МакДоналд, ТУЗ-ийн гишүүн

Кеннет В.МакДоналд

Кен МакДоналд 2016 онд Дэд ерөхийлөгчөөр томилогдсон бөгөөд 2003 оноос хойш Санхүү хариуцсан захирлын албыг хашиж байна.

Мөн мэргэшсэн тээврийн компани болох Фишер Транспорт Лимитед компани (“Fisher Transport Limited”)-ийн Ерөнхийлөгчийн албан тушаалыг 1992 оны 9 дүгээр сараас хашиж байна. МакДоналд 1996-2006 онд Каоклей Ресурсиз Инк. Корпораци (“Kaoclay Resources Inc.”)-ийн санхүү хариуцсан дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байжээ. Тэрбээр 1985 оноос өмнө Канадын нягтлан бодох бүртгэлийн томоохон фирмүүдийн нэгт мэргэшсэн нягтлан бодогч, ахлах менежерээр тус тус ажиллаж, 1985-1992 оны 9 дүгээр сарыг хүртэл ашигт малтмалын чиглэлээр төрийн болон хувийн компаниудад санхүү хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.

МакДоналд Сэнт Мэригийн их сургууль (“St Mary’s University”)-ийг 1977 онд бакалаврын (BCom) зэрэгтэй дүүргэж, 1980 онд мэргэшсэн нягтлан бодогч болсон.

Камерон МакРэй, ТУЗ-ийн гишүүн

Камерон МакРэй

Камерон МакРэй 2018 оны 3 дугаар сард ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон. Тэрбээр гурван тивийн дөрвөн улсад уул уурхайн бүрэн хөгжүүлэлт хийж, уул уурхайн компаниудыг удирдаж байсан туршлагатай удирдах албан тушаалтан юм. Камерон Рио Тинтод 28 жил ажиллах хугацаандаа Монгол Улсад Оюу Толгой ХХК-ийн Захирал, Рио Тинтогийн Монгол улсыг хариуцсан захирлын албыг тус тус хашиж байсан бөгөөд энэ үед 6 тэрбум ам.долларын Оюу толгой зэс-алтны уурхайн бүтээн байгуулалт, нээлтийг төлөвлөгөөт хуваариас нь өмнө эхлүүлж, зөвхөн бүтээн байгуулалтын ажилд 15,000 гаруй хүнийг ажлын байраар хангаж байсан.

Камерон бүтээн байгуулалтын шинэ (greenfield) болон сайжруулалтын (brownfield) төслүүд, бизнесийн цогц өөрчлөлт, шинэчлэлтийн төслүүдийг амжилттай удирдаж, компанийн түвшинд арилжаа/нэгдэн нийлэх ажиллагааг удирдан явуулж байсан арвин туршлагатай юм. Тэрээр Оюу Толгойд ажиллахаасаа өмнө Өмнөд Африк дахь Ричардс Бей Минералс (“Richards Bay Minerals”)-т Гүйцэтгэх захирал (2008-2010), Зимбабве улсын Мурова Даймондс (“Murowa Diamonds”)-д Ерөнхий захирал (2006-2007), Австрали дахь Хайл Крийк (“Hail Creek”)-ийн коксжих нүүрсний өргөжүүлэлтийн төсөлд Төслийн захирлаар тус тус ажиллаж байв. 2004 оноос өмнө Компанийн болон Бизнесийн нэгжийн түвшинд үйл ажиллагаа, төслүүдийн хөгжүүлэлтийг удирдан ажиллаж байсан. Камерон 1995 онд CRA болон RTZ-ийн нэгдэх, цаашлаад давхар бүртгэлтэй Рио Тинто компани болох 29 тэрбум Австрали долларын хэлцэл, үйл ажиллагааг зохион байгуулсан багийн голлох гишүүн байсан.

МакРэй зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Тарва Инвестмент энд Эдвайзори (“Tarva Investment & Advisory”) компанийн үүсгэн байгуулагч бөгөөд тус компани нь Рио Тинто болон Монгол Улсын Засгийн газрын хооронд үүссэн Оюу толгойтой холбоотой маргааныг шийдвэрлэхэд Монголын төрийн өмчит хөрөнгийн удирдлагын Эрдэнэс Монгол компанид зөвлөгөө өгөх стратегийн зөвлөхөөр ажилласан байна. Мөн тэрээр Монголын Бизнесийн Зөвлөлийн Гүйцэтгэх захирал, Үндэсний Стратегийн Хүрээлэн болон Урлагын зөвлөлд удирдах албан тушаалуудыг хашдаг. Камерон Австрали, Африк улсуудад боловсрол эзэмшсэн бөгөөд Худалдаа болон Бизнесийн удирдлагын магистр (Монаш Маунт Элиза бизнесийн сургууль, 1991) (“Monash mount Eliza, 1991”) зэрэгтэй.

Дэвид В.Мошер, ТУЗ-ийн гишүүн

Дэвид В.Мошер

Дэвид В.Мошер нь олон улсын уул уурхайн салбарт 35 гаруй жил ажилласан туршлагатай удирдах албан тушаалтан юм. Тэрээр 1992-2008 онд Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Канад, Африк, Орос улсад алтны хайгуул, олборлолт, боловсруулалт хийдэг Хай Ривер Гоулд Майнз Лтд. Компани (“High River Gold Mines Ltd”)-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан. Энэхүү компанийг удирдах хугацаандаа Оросын алтны хоёр уурхайн нэгдэх үйл ажиллагааны хэлцлийг хийж байсан ба Буркина Фасогийн засгийн газартай уул уурхайн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж байсан. Мөн компанийг өрөгжүүлэн тэлэхэд шаардлагатай 300 сая долларын санхүүжилт босгож, хоёр ил уурхайн (Буркина Фасо дахь Тапарко “Taparko” алтны уурхай, Орос дахь Березитовый “Berezitovy” алтны уурхай) хөгжүүлэлтийг удирдан чиглүүлж ажиллажээ. Дэвид Панконтинентал Майнинг Лимитед компани (“Pancontinental Mining Limited”)-ийн төслийн менежерээр ажиллаж байх хугацаандаа багийн гишүүдтэйгээ хамтран тухайн үед дэлхийд хамгийн томд тооцогдох ураны ордыг (Австралийн хойд хэсэгт орших Жабилука орд) илрүүлэн нээсэн байна. Мөн Камбиор Инк. (“Cambior Inc”) зэрэг компаниудын удирдах зөвлөлд ажиллаж байсан.

Сүүлийн жилүүдэд тэрбээр төрийн болон хувийн хэвшлийн ашигт малтмалын компаниудад бүтцийн өөрчлөлт хийх, дахин санхүүжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа ба одоогийн байдлаар Панконтинентал Уран корпораци (“Pancontinental Uranium Corporation”) (TSX-V), Пелангио Эксплорэйшн Инк. (“Pelangio Exploration Inc”) (TSX-V) зэрэг хайгуул, олборлолтын хэд хэдэн компанийн захирлаар ажиллаж байна. Дэвид Акадиа их сургууль (“Acadia University”)-ийг геологийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй (BSc) дүүргэсэн.


© 2019 Erdene Resource Development Corp.
All rights reserved.
Website by Adnet